Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.04.11 17:19
1825
Г.Ганболд: Ганцхан иргэний хөндөгдсөн асуудлаас болж сонсгол хийх төвөгтэй юм байна лээ

УИХ-ын чуулганы үеэр Д.Ганболд гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцэх асуудалд байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр" Түр хорооны даргын эрх үүрэг болон гишүүдийнх нь үүргийг тодорхой болгож өгөхгүй бол одоогийн байгаа байдлаар түр хорооны гишүүд ирц бүрдүүлдэг, шинжээч хянан шалгагчийг томилоход, гэрч дуудахад нэг оролцоод бусад ажилд оролцож байгаа юм алга. 

Олонх нь шаардвал асуудлаа сонсож хуралддаг байхгүй бол нэг даргын үзэмжийн асуудал болж болохгүй. Нийгэм хүсээд байгаа зүйл нь сонсгол хийгээд ямар үр дүн гарсан бэ? гэдгийг асуух юм. Нүүрсний сонсгол хийгээд хэдэн хүн шийтгүүлсэн юм, тэндээс хэдэн төгрөг буцааж хурааж авсан бэ гэдэг юм байнга асууж байна.

Түр хороо сонсгол хийгээд дуусах биш дараа нь үр дүнг нь тайлагнадаг заалттай болмоор юм байна лээ. Хуулийн байгууллага нь сонсгол хийсэн асуудлыг хурдлуулж шалгадаг баймаар байна. 

Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалж олонх даргалах уу, цөөнх даргалах уу гэдгийг тодорхой зааж өгч, хяналтын ерөнхий сонсголыг гадны улсын жишигт оруулж өгөх хэрэгтэй. Ганц иргэний хөндөгдсөн асуудлаар сонсгол хийх төвөгтэй юм байна лээ шүү. 

Ордонд сонсгол хийх гэж бөөн хүмүүс цуглаад, орилж чарлаад  сонсголтой мантай юм болоод гарсан" гэв.