Холимог тулааны ноён оргил UFC холбооны 30 жилийн түүхэнд тохиож буй хамгийн том эвент UFC 300 манай цагаар энэ бүтэнсайн өдрийн үүрээр эхэлнэ. Энэхүү эвентэд одоогийн болон хуучин 12 аваргууд тулалдахаар болсон нь холимог тулааны хорхойтнуудын анхаарлыг татаад байгаа юм.
Өчигдөр тус эвентийн хэвлэлийн бага хурлын үеэр UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт шилдэг тулааны бонус болох 50 мянган долларыг 300 мянган доллар болгохоо амлав.
Өөрөөр хэлбэл шилдэг тулаан үзүүлж өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан тулаанч 300 мянган долларын бонус авахаар болж байна.
UFC300 эвентийн дэд оргил тулаанд эмэгтэйчүүдийн 52кг-ын аварга Ван Жейли аваргын бүсээ анхны UFC-холбооны Хятад тулаанч Ян Шайнан-ы эсрэг хамгаалах юм. Энэ нь аваргын бүсний төлөө хоёр БНХАУ-ын тамирчин тулалдах анхны тохиолдол болох юм. Зөвхөн Хятад ч бус Ази тамирчид UFC-гийн аваргын бүсний төлөө хоорондоо тулалдаж буй анхны тохиолдол болж түүхэнд үлдэх юм.