Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.12 16:11
2343
МАН ажлын байр, мөнгө амласан учир мөрийн хөтөлбөрийг нь аудитаас буцаасан уу?

Аудитын газраас намуудын мөрийг хөтөлбөрийг буцаажээ. Тус асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

- Аудитын газраас зарим намын мөрийн хөтөлбөрийг буцаасан байна. Тодруулбал, алсын хараа 2050-д нийцээгүй гэдэг зүйл яригдаж байна. Танай намаас яг ямар зүйлүүд дээр буцаагдсан байгаа вэ?

-Би ёстой мэдэхгүй байна. Аудитын байгууллагын өөрийнх нь үүрэг. Их хурлын хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, сонгуулийн хуульд нийцэж байна уу үгүй юу гэдэгт аудитын байгууллага дүгнэлт гаргадаг. Бодвол аудитын байгууллага үзээд л хуулиуд зөрчигдсөн, засуулах шаардлагатай юм байна гээд буцаасан болов уу л гэж бодож байна. 

- Танд мэдээлэл байхгүй байгаа юм уу. Тухайлбал танай намын хувьд ажлын байр амласан, мөнгө амласан зүйлүүд байгаад буцаагдсан гэдгийг Д.Амарбаясгалан дарга хэлж байсан.

-Тэгвэл Амараа дарга л мэдэж байгаа юм байлгүй. Буцаагдаад нам дээр л очно.Бид нар дээр ирэхгүй. Тийм учраас надад мэдээлэл байхгүй байна.

Шууд дамжуулалт: