Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.04.12 16:53
1472
Сүхбаатар аймгийн засаг дарга хахуул авч, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр яллагдагчаар татагджээ

АТГ-аас Сүхбаатар аймгийн удирлагуудтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сүхбаатар аймгийн засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700м.кв, 1359м.кв хэмжээтэй 2 байрлал бүхий газрыг газрын тухай хууль, газар эзэмших, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж зориулалтыг өөрчилж давуу байдал бий болгосон хөнцөл байдал тогтоогджээ.  

Үйлчилгээ явуулах зориулалттай газрын зөвшөөрлийг нь өөрчилж, орон сууц барих хэлбэрээр давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Мөн Сүхбаатар аймгийн засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2635м.кв хэмжээтэй авто угаалга, гражийн зориулалттай газрыг төлбөрөө төлөөгүй байхад газрын тухай хуулийг зөрчиж бусдад шилжүүлж давуу байдал бий болгожээ. Аймгийн засаг дарга нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт аймгийн 3211м.кв газрыг эзэмших эрхийг газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгожээ. 

Мөн аймгийн засаг дарга нь батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлийн бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөл бүрдүүлсний хариуд нийслэлийн БЗД-ийн дугаар хороонд байрлах 3 өрөө орон сууцыг хахуулд авсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон учир аймгийн засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. 

Шууд дамжуулалт: