Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.04.12 16:58
3282
Дуучин Т.Баясгалан сонгуульд нэр дэвших үү?
УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар гаруй хугацаа үлджээ. Улс төрийн намаас нэр дэвшихээр горилогч, бие даагчид эхнээсээ дэвших хүсэлтээ илгээсэн ч эцсийн шийд намын бага хурлаар эцэслэгдэнэ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд сошиал орчинд дуучин МУГЖ Т.Баясгалан нэр дэвших үү үгүй юу  гэж иргэд талцаж, хоёр талд  хуваагдаад буй. Үүний хариуд тэрбээр өөрийн цахим хуудастаа "Баясаа нь урлаг-соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа тул албан хувцастай зураг хөрөг авахуулах хэрэгцээ бишгүй бий шүү дээ. Гэтэл өнгөрсөн хэд хоногт нэг, хоёр зурагнаас болж, олны дунд нэлээд хэлэлцүүлэг болжээ. Жил жилийн сонгууль дөхөхөөр л зургийг минь “яриулаад”, нэр дэвших нь гэх юм. Анзаарахад, маш олон хүн дэмжсэн байсанд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!  Харин цөөн хүмүүс хэлбэр дүрсээр хийрхэж, өнгө зүсээр өөнтөглөж, огт мэдэхгүй зүйлээ баттай мэт гайхамшигтай сайхан ярьцгаасан байсаан  Сандарч мэгдсэн Та бүхэн минь тайван амгалан байцгаагаарай! Аливаа ажлын шаардлага болон гадна дотны уулзалтууддаа зориулсан, албан хувцастай зураг цаашид ч их орох байх шүү. Өнгөрсөн хугацаанд 10,000 айлын тулганд гал асааж, эмнэлэг, цэцэрлэг-сургууль барьж байгуулан, гурван жил Нийслэл-дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан хамт олныг удирдан авч явдаг тул Монгол Улсдаа хөгжил дэвшил авчрах олон ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө өөрийн мэдэх салбартаа хүссэн ч эс хүссэн ч сэтгэл зүрхээ зориулах болноо" гэж мэдэгджээ. 
Өнөөдөр сонгох, сонгогдох эрх хэн бүхэнд Үндсэн хуулиар олгогдсон. Тэрээр дэвшинэ, үгүйгээ сошиалаар зарласангүй. Гэхдээ дэвшинэ гэх таамаглалыг олонхи нь дэвшүүлжээ.