Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.15 08:38
5230
Сиднейд болсон халдлагын үеэр хүүхдээ хамгаалаад өөрөө амиа алджээ

Бямба гарагийн орой орон нутгийн цагаар 15 цагт  олон хүн цугларсан Сиднейн худалдааны төвд 40 настай Жоэл Каучи гэх этгээд олон хүнийг хутгалан халдлага үйлджээ.

Тус халдлагын улмаас зургаан хүн амиа алдсаны ​​тав нь эмэгтэй байсан бөгөөд хэд хэдэн хүн шархадсаны дунд нялх хүүхэд байжээ.

Амиа алдсан нэг эрэгтэй нь 30 настай хамгаалалтын ажилтан Фараз Тахир байсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг зогсоох гэж оролдоод өөрөө хутгалуулж амиа алджээ.

 “Гэмт хэрэгтэн эмэгтэйчүүдийг байгаа болгосон нь илт байсан” гэж тус хэргийн мөрдөн байцаагч дурдсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар хэргийн газар дээр буудаж хөнөөсөн байна. 

Бяцхан хүүхдийнхээ амийг аварч нэгэн ээж амиа алдсан байна.

38 настай Эшли Гуд бяцхан охиноо шархадсаныхаа дараа хажууд байгаа хүмүүс рүү охиноо дамжуулж охины амийг аварсан байна.

Есөн сартай охин хагалгаанд орж биеийн байдал нь тогтвортой байгаа гэж ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Энэ хэрэг нь тус улсын хамгийн том, хамгийн алдартай худалдааны төвд болсон нь олноор хөнөөх явдал ховор тохиолддог Австрали улсыг цочроосон явдал боллоо. Даваа гарагт улс даяар төрийн далбааг хагас бөхийлгөн, Сиднейн дуурийн театрын далбааг гэрэлтүүлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажээ.

Эх сурвалж: BBC