Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.04.15 12:16
1653
С.Амарсайхан: Зөвхөн онцгой байдлын албаны буруутай үйлдлээс болсон гэдэг ойлголт өрөөсгөл

Миний сүлжээ дэлгүүрийн галыг унтраахаар ажиллаж байсан алба хаагч амиа алдсан асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

Тэрээр" Онцгой байдлын алба хариуцлагагүй албан байгууллага, аж ахуй нэгж гал түймэр гаргачхаад гал унтраахаар орсон алба хаагчийн амь нас үрэгдсэн байхад зөвхөн онцгой байдлын албаны буруутай үйлдлээс болсон гэдэг бол өрөөсгөл гэж би бодож байна. 

Мэдээж мэргэжлийн байгууллагын сургалт, семинар, байнгын бэлэн байдал, аюулгүй үйл ажиллагаа гээд Онцгой байдал байнгын бэлтгэлээ хийдэг. Хууль хяналтын байгууллага нь дүгнэлтээ гаргаж ирнэ, үүний дараа хэн хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхой болно.

Тухайн албан хаагч албан ёсоор ажлаасаа гарах хүсэлтээ өгөөгүй, өөрөө тэтгэвэртээ гарна гэдэг бодолтой байсан юм байна лээ.