Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.15 17:23
826
1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримтыг шинжлэн судална

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Үүний хүрээнд хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримтгэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт тайлбар авч байна.

Сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Түр хороо хяналт шалгалтын ажлынхаа хүрээнд хэрхэн ажилласан талаар товч танилцуулгыг хийв. Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mnwww.parliament.mn цахим хуудсууд болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авсан байна.

Үүний хүрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85 000 ширхэг файл болжээ.

Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авна.

Шууд дамжуулалтыг үзэх: