Өнөөдөр өглөө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж “БАЯН” хочит Р.Базараа нарын 10 орчим хүнийг саатуулсан. Энэ хүрээнд тэдгээрийн хамаарал бүхий "Алтайн хүдэр" ХХК, "Тээвэр хөгжлийн банк", "Бүрдэл майнинг" ХХК-ийн байруудад нэгжлэг хийсэн юм.
Тэгвэл Р.Базараа нь Нарийнсухайт-ын уурхайгаас хууль бусаар борлуулсан байж болзошгүй нүүрсний мөнгийг гадаадын хэд хэдэн оффшор дансаар дамжуулан угааж, ОХУ-аас их хэмжээний бэлэн мөнгө монголд оруулж ирэхийг завдсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн дээрх хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарын нэр бүхий улс төрчдийг шалгаж магадгүй байна.
Бид дээрх хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж мэдээлэх болно.