Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Эрэн сурвалжлах
2024.04.15 18:46
2719
С.Батдөлийн ард нуугдсан нууц ноёнтон, жинхэнэ мөнгөний эзэн хэн байв

2023 оны 1-р сард УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, цагдан хорьсон байдаг. Харин тэрээр дээрх хэрэг явдал болсны дараа шууд л өмгөөлөгч авахгүйгээр хэргээ хүлээнэ гэж мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дараа С.Батдөлийг өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцуулахаар болж, дараагийн мэдүүлэгтээ тэрээр цагдаагийн байгууллагад хураалгасан 7.3 тэрбум төгрөг бүгд минийх биш. Зөвхөн 2 тэрбум нь минийх үлдсэн нь С.Батдөлийн дарга гэгдэх хүнийх гэж мэдүүлсэн байдаг.

Харин түүний дарга гэгдэх эмэгтэй бол УБТЗ-ын орлогч дарга Д.Амарбаясгалан юм. Тэрээр тун удалгүй албан тушаалаа өгсөн. Гэвч түүний орны хүнээр  төрсөн хүү Алтаншагай нь томилогдсон.

Харин тэрбумаар тоологдох хэмжээний мөнгөний асуудал яригдаж байх үед тус газрын дарга Х.Хэрлэн ямар нэгэн тоймтой мэдээлэл хийгээгүй. Гэвч хамгийн их олны анхаарал татдаг асуудал нь УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн гарын үсэггүйгээр вагон тээвэр тэр дундаа 7.3 тэрбум төгрөг ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр, хяналтгүйгээр С.Батдөлийн халаасанд өөрөө гүйгээд орчихсон уу гэх асуудал юм. Нөгөөтээгүүр 7.3 тэрбум төгрөг хаанаас гарч ирэв, тус мөнгө яг хэний мөнгө байв гэх асуудал ч урган гарч ирж байна. Дээд албан тушаалтнууд нь тус асуудлын талаар мэдэхгүй гэж арьсаа хамгаалж байхад орлогч дарга дур мэдэн 8 сарын турш хэнд ч мэдэгдэлгүйгээр мөнгө хувьдаа завшиж байв уу гэх зэрэг олон асуулт одоо ч хариултгүй хэвээр үлджээ.

Х.Хэрлэн нь 2021 оны 11-р сард УБТЗ-ын даргаар томилогдож байжээ.  Мөн түүнийг ерөнхийлөгчийн найз гэдгээр нь хүмүүс илүү таньдаг байна. 

С.Батдөл хаанаас тэрбумаар тоологдох хэмжээний бэлэн мөнгө, 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болов.

С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг, 4 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх гэрчилгээ гарч ирсэн хэрэгт тус газрын 2 даргын нэр яалт ч үгүй холбогдон яригдсаар ирсэн.  Мөн түгжрэлийн сайд Дэлгэрсайханаас вагон түрээсэлдэг гэх яриа ч гараад байгаа юм.

Мөн бас нэгэн анхаарал татаж байгаа зүйл бол С.Батдөл 2016 оны 6-р сарын 16нд Дарханы шүүхээс тэнсэн харгалзах 1 жилийн ял авч байжээ. Энэ үедээ тэрээр УБТЗ-д ажиллаж байжээ.

Түүний ажилласан намтрыг сөхөн харвал:

2010-2012 онд Дархан өртөө

2012-2014 онд Сүхбаатар өртөө

2014-2015 онд УБТЗ Толгойт өртөө

2015-2018 онд УБТЗ замын даргын ажлын алба

2022оны 1-р сараас УБТЗ-ын тээвэр зохицуулалтын газрын даргаар ажиллажээ.

Харин С.Батдөлийн ардах нууц ноёнтон, мөнгөний жинхэнэ эзэн нь хэн байв гэдэг асуултын талар бид үргэлжлүүлэн нийтлэх болно.