Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.16 08:26
603
НАСА: Ангараг гарагаас Дэлхий рүү чулуулгийн дээж тээвэрлэхэд дахиад 16 жил шаардлагатай

Ангараг гарагаас авсан чулуулгийн дээжийг дэлхий рүү буцааж, тус гарагт амьдралын ул мөр байгаа эсэхийг шалгах эрэл хайгуулд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай  аж.

АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр одоогийн нислэгийн зураг төсөл нь 2040 оноос өмнө чулуулгийн дэлхий рүү тээвэрлэж мэдээллийн санд ирүүлэх боломжгүй бөгөөд энэ ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд 11 тэрбум доллар зарцуулах нь үр ашиггүй их зардал болох аж.

Иймээс НАСА илүү хямд болоод хурдан хэрэгжихүйц хувилбар гаргахаар ажиллаж байна.

Ангараг гарагаас чулуулгийн дээжийг дэлхийд авч ирэн судлах нь ангараг дээрх хайгуулын хамгийн тэргүүлэх чиглэл гэж тооцогддог бөгөөд энэ нь олон арван жилийн турш үргэлжилж байгаа даалгавар билээ.

Аполло сансрын нисгэгчдийн сарны чулуулгийн дэлхий рүү авч ирсэн нь бидний нарны аймгийн эртний түүхийн талаарх ойлголтыг өөрчилсөнтэй адил Улаан гариг Ангарагаас авч ирэх чулуулгийн дээж хүн төрөлхтөн цаашид тус гараг дээр амьдрах боломжийн талаарх бидний бодлыг өөрчлөх магадлалтай.

Энэ ажиллагаа чухал хэдий ч НАСА чулуулгийн дээжийг дэлхийд авч ирэх даалгавар нь өнөөгийн санхүүгийн орчинд бодитой бус хэт өндөр зардалтайг хүлээн зөвшөөрч байгаа аж.

Даваа гаригт болсон онлайн хурлын үеэр НАСА гийн администратор Билл Нелсон сэтгүүлчдэд өгсөн яриандаа “2040 онд дээжийг авч ирэхэд 11 тэрбум доллар зарцуулах нь хэтэрхий үнэтэй бөгөөд зарцуулах төсөвтэй харьцуулахад хэтэрхий урт хугацаа юм” гэжээ.

НАСА-гийн ample Return буюу MSR хөтөлбөр нь Европын Сансрын Агентлаг (ЕСА)-тай хамтран хэрэгжүүлсэн ажил бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий рүү зөөвөрлөх чулуулгийн дээжийг цуглуулж, каталогжуулж байгаа аж.

Эх сурвалж: BBC