Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.16 09:09
660
Дэлхийн түүхэн дэх хамгийн том сонгууль 4 сарын 19-д эхэлнэ

Дөрөвдүгээр сарын 19-нд Энэтхэгийн бүх нийтийн сонгууль эхэлж тус улсын иргэд ирэх таван жилийн шинэ парламентаа сонгох юм. Нийт 1.4 тэрбум хүн амаас 960 сая орчим хүн сонгуульд оролцох эрхтэй.

Урьдчилсан санал асуулгаар дүнгээр Bharatiya Janata нам (BJP) болон түүний холбоотнууд тэргүүлсэн дүн гарсан. Тэдний томоохон өрсөлдөгчөөр 2014 оноос өмнө Энэтхэгийн улс төрд голлож байсан Энэтхэгийн Үндэсний хөгжлийн хүртээмжтэй холбоо өрсөлдөх аж. Энэтхэгийн Үндэсний хөгжлийн хүртээмжтэй холбоонд 20 гаруй сөрөг хүчний намууд нэгдсэн байгаа аж.

Хэрэв одоогийн эрх баригч Bharatiya Janata нам сонгуульд дахин ялалт байгуулбал ерөнхий сайд Нарендра Моди гурав дах удаагаа ерөнхий сайдын алба хаших юм.

Тус сонгууль нийт долоон үе шаттай явагдах бөгөөд үр дүнг 2024 оны 6-р сарын 4-нд зарлана. Энэ нь 2019 оны Энэтхэгийн бүх нийтийн сонгуулиас олон үе шаттай, тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүх нийтийн сонгууль болох аж.

Нийт 969 сая иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад байгаа нь АНУ, Орос, Япон, Их Британи, Бразил, Францын хүн амыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байна.

Эх сурвалж: CNN