Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.16 10:11
618
Парис олимпын наадмын нээлт болоход 100 хоног үлдлээ

Ирэх Лхагва гарагаас хойш яг 100 хоногийн дараа буюу Дол дугаар сарын 26-нд нар жаргах үеэр Парисын Олимпын нээлтийн ёслолын ажиллагаа эхэлнэ.

Парисын олимпын нээлтийн ёслол Сена голын дагуу нар жаргах үеэр болох тухайн зохион байгуулагчид мэдэгдлээ.

Олимпын нээлтийн ёслол “Бүгдэд нээлттэй наадам” гэсэн уриа дор анх удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зохион байгуулагдах юм. Нээлтийн ёслолын үеэр Парис хотын зүрхэнд урсах Сена мөрнөөр 10,500 орчим тамирчид завиар парад хийх аж.

Гадаа талбайн нээлтийн арга хэмжээ Парисын цагаар дол дугаар сарын 26-ны 19:30 цагт эхэлнэ.

Зохион байгуулагчид “Үзэсгэлэнт Сена мөрний дагуу дэлхийн шилдэг тамирчид алхах мөчийг жаргах нарны байгалийн гэрэл болон бусад нарийн технологийг ашиглан урьд өмнө хэний ч үзээгүй гайхалтай нээлтийг үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

Тэдний мэдээлж буйгаар нээлтийн үйл ажиллагааг голын эргийн ойролцоогоос үнэгүй үзэх боломжгүй буюу зөвхөн албан ёсны зөвшөөрөл болон урилга бүхий хүмүүс үзэх аж. Нээлтийн үйл ажиллагааны анхны төлөвлөгөөгөөр голын эрэг дагуу 600,000 хүн үнэ төлбөргүй үзэх боломж бүхий сүр жавхлантай ёслол хийхээр төлөвлөж байсан ч  аюулгүй байдал, логистикийн асуудал, голын эрэг дагуух ном худалдаачдын хашхираан зэргийг харгалзан үзэгчдийн тоог 300 мянга болгож бууруулсан байна.

Эх сурвалж: Associated Press