m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
2024.04.16 11:07
1835
Аса аваргадаа хүч хайрлацгаая

Одоогоос 20 жилийн өмнө Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, бахархал омогшил нь болж явсан хүн бол мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Японы сумог дэлхийн анхаарлын төвд оруулж яваад зодог тайлж эх орондоо эргэн ирснээс нь хойш хэдийн 13 жил өнгөрчээ.

"Амьддаа бие биеэ хайрла" гэдэг.

Монголчуудыг "Чингис" хааны үр сад гэдгээр нь мэддэг байсан бол сүүлийн үед Асашёорюү Д.Дагвадорж гэдгээр цөөхөн хэдэн монголчууд биднийг дэлхий нийт таньдаг болсон нь түүний гавъяа зүтгэл юм. 

Өвчин хэлж ирдэггүй гэдэг. Бид сошиал орчинд хэт их автаж нэг нэгнийгээ босож ирэхгүй болтол нь дэвсэлдэг болж. Өөрөөр хэлбэл нэгэн үе мандаж явсан гавъяа зүтгэлийг нь мартаж, муучлахаа урьтал болгодог болж. Тэгвэл энэ чөтгөрийн тойргоос түр болтугай гарч, Аса аваргадаа хүч хайрлацгаая.