Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Байгаль орчин
2024.04.16 11:54
900
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тал хувийг нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна

Экологийн цагдаагийн албанд энэ оны эхний улиралд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй  680 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь  оны өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 21 нэгжээр буюу 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.  Үүнээс 146 нь гэмт хэрэг гэж бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм.  Хэргийг илрүүлэлт 41.4 хувьтай буюу өмнөх оноос 10.1 хувиар өсжээ.  Нийслэлийн хэмжээнд 20 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 13.7 хувь, орон нутагт 126 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 86.3 хувийг эзэлж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 70 нэгж буюу 47.9 хувийг эзэлж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг 37 нэгж буюу 25.3 хувь.  Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 26 нэгж буюу 17.8 хувийг эзэлж байна.  

Уг гэмт хэргүүдийн улмаас 488.3 сая төгрөгийн хохирол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад учирсан байна. Одоогоор 257.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.