Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.16 12:11
737
Доналд Трампыг шүүх хурал эхэлжээ

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ.

Түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй гэж хуурамч санхүүгийн баримт бүрдүүлсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа билээ.

Үүний хариуд Д.Трамп БИ ГЭМ БУРУУГҮЙ хэмээн удаа дараа мэдэгдэл хийсэн билээ.

Тангарагтны 96 боломжит шүүгчийн 60 нь шударга байж чадахгүй хэмээсэн тул тус хэргийг шүүх шүүгчийг сонгон шалгаруулж байгаа аж.

Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагаар шүүхэд дуудагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байна. Шүүхээс түүний буруутайг тогтоовол дөрвөн жил хүртэлх хугацаагаар хоригдох ял сонсох эсвэл өндөр дүнтэй торгууль төлж болзошгүй байгаа аж. Тэрээр 2024 ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших өндөр магадлалтай байгаа билээ.

Эх сурвалж: BBC