Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 12:31
1257
Б.Энхбаяр: Сэлэнгэ аймагт болсон хүчингийн хэрэг бол бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас Сэлэнгэ аймагт болсон хүчингийн хэргээр тодрууллаа.

Тэрээр, “Сэлэнгэ аймагт болсон хүчингийн хэрэг бол бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг нэн тэргүүнд. Ямар эх сурвалжтайгаар хохирогчийн мэдүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа вэ гэдгийг шалгуулахаар хохирогчийн ээж гомдол гаргасан байгаа. Хүүхдийн ирээдүйг бодож мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх ёстой” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: