Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.16 13:42
1091
Эрүүл мэндийн салбарын цус ойртолтыг эмчлэх цаг болжээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр  УИХ-ын гишүүн Д.Батлут “ Эрүүл мэндийн салбараас цус ойртолтыг эмчлэх цаг болсон. Хамаарал бүхий хүмүүсийн ААН-үүдэд өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар хэмжээний давуу байдал тогтоогдсон бэ? Гэх асуултанд УИХ-ын гишүүн Б.Бейсен “Эмийн өсөлттэй холбоотой 41 нэгж байгууллагын 756 албан тушаалтан, 9654 хамаарал бүхий этгээдийг шалгасан. Үүнээс 

ЭМЯ-ны 97, ЭМДЕГ-ын 57, Нийслэлийн эрүүл мэндийн газар -18, Эмийн зөвлөл 241, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл -35, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар -57, Эмийн зөвлөл 241, ЭМЯ-ны комисс -32, Гаалийн ерөнхий газар -14, Нийслэлийн эрүүл мэндийн газар -18, Төрийн худалдан авах ажиллагааны газар -8, Эрүүл мэндийн төвд 36 гэхчилэн хамаарал бүхий этгээд байна” гэлээ.

Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн  хамаарал бүхий этгээдүүдийг албан ёсоор хууль хүчний байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдлээ.