Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 14:02
44695
147 дугаар сургуулийн 37 сурагч ЭХЭМҮТ-д хүргэгдлээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ.
Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургуульд “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага ирсэн. 
Түргэн тусламжийн баг очиход 3 насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байсан. 
Улмаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна.