Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 15:50
545
Б.Ганчулуун: Р.Базраатай холбоотой хоёр хэрэг дээр дөрвөн иргэнийг холбогдуулан шалгаж эхэлсэн

Баян хочит Р.Базраатай холбоотой асуудлаар ЭЦА-аас тодрууллаа.  

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Ганчулуун: “Цагдаагийн байгууллагаас өчигдөр хоёр хэрэг дээр дөрвөн иргэнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар заналхийлж биед нь хохирол учруулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиудаар шалгалтын ажлыг хийгээд явж байгаа.

Арилжааны банкаар дамжуулан их хэмжээний гүйлгээ хийсэн гэх асуудлаар мөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр мэдээлэл өгсөн. Тухайн дөрвөн иргэнийг 461 дүгээр ангид хорин шалгаж байна” гэв.  

Шууд дамжуулалтыг үзэх: