Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.16 16:44
5301
Иргэн:Манай охины хоолой нь бачуурч, нулимс нь гоожоод нэг мэдсэн ухаан алдаад унасан гэсэн

Өнөөдөр өглөө БЗД-ийн 147-р сургуулийн сурагч нулимс асгаруулагч хий цацаж, хордлогонд орсон ахлах ангийн 37 сурагч ЭХЭМҮТ-т, хоёр насанд хүрсэн хүн Цэргийн төв эмнэлэгт  хүргэгджээ. Энэ талаар манай сурвалжлах баг сурвалжиллаа. 

Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч “147-р сургуулийн ахлах ангийн сурагчид ЭХЭМҮТ,  хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд хүүхдүүд хордлого тайлах эмчилгээнд орж байна. Усанд орж, шаардлагатай хүүхдүүдээс  шинжилгээ авч, хүчилтөрөгчийн аппарат байнга ажиллаж байна. Яаралтай тусламжийн эмч нараас гадна хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, чих хамар хоолой гэхчилэн бүх төрлийн үзлэг хүүхдүүдэд хийсний дараагаар дүгнэлт гарна”  гэлээ.

Хордлогонд орсон хүүхдүүдийн эцэг эхчүүдээс юу болсон талаар сэтгэгдлийг нь тодрууллаа.

“Багш нь манай хүүхэд ухаан алдсан гэж над руу смс бичсэн. Охиноосоо асуусан чинь дотор нь муухайраад,  нүд харанхуйлаад байсан гээд өөрөө ухаан алдсанаа сайн мэдэхгүй байна лээ. Толгой өвдөөд, дотор нь муухайраад , сульдаад байна л гээд байсан” гэлээ.

Иргэн: Намайг ажил дээрээ байхад багш нь залгаад “Сургууль дээр нулимс асгалуулагч асгасан. Танай охиныг эх нялхас руу аваад явсан гэж хэлсэн. Манай охин мэлээн хүнд байгаа юм шиг байна лээ. Ирснээс нь хойш охинтойгоо уулзуулаагүй. Хордлого тайлах дусал тариа хийсэн гэсэн. Манай охин ухаан алдаад аппарат залгуулаад ирсэн юм билээ. Тухайн үед гурван давхрын ариун цэврийн өрөөнд орчихоод буцаж анги руугаа орохдоо голомтын хажуугаар зөрж өнгөрсөн юм шиг байгаа юм. Гэнэт хоолой нь бачуурч нулимс гоожсон. Нэг мэдсэн ухаан алдаад унасан байсан. Тухайн үед ааваа энд сонин муухай үнэр үнэртээд байсан гэж надтай утсаар ярьжсан” гэлээ.