Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 17:29
1012
Сонсгол: Өргөө амаржих газар эх үүсвэр тодорхойгүй худалдан авалт хийдэг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Өргөө амаржих газрын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх асуудал яригдлаа. 

Тухайлбал хянан шалгах түр хорооны шинжээчийн хэлж буйгаар "Өргөө амаржих газар 2022 онд 2,9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийгдсэн бөгөөд үүнээс зөвхөн 172,9 төгрөгийн худалдан авалт нь тендерийн дагуу хийгдсэн. 

75 багцын 44 багцад огт сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн нь зах зээлийн үнээс 1,3-3,3 дахин их үнээр худалдан авалтыг хийж Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 14.2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй. 

Өргөө амаржих газар нэг ширхэг нь 368 төгрөгийн үнэтэй үзлэгийн бээлийг 126,8 хувиар өсгөж 24 сая төгрөгийн илүү зардал гаргажээ. Шинжээчийн дүгнэлтээр эх үүсвэр тодорхойгүй худалдан авалт хийдэг, гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн хэрэгжүүлдэггүй, тайлант оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хууль тогтоомжийн дагуу төлөвлөж зохион байгуулаагүй, холбогдох эрх зүйн актыг бүрэн мөрдөөгүй гэж дүгнэлээ.