Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 18:18
1525
Хууль зөрчөөгүй л бол нуух хэрэг байгаа гэж үү?

Самбалхүндэв буюу Далан давхарын оршуулгын газарт бурхан болоочдын шарилын дээхэн талд шороо асгаж, газар шорооны ажил хийж эхэлжээ.

Гэвч уг ажлыг ямар зөвшөөрлөөр, ямар байгууллага, ямар хүмүүс, юу хийж байгаа талаар мэдээлэл огт алга.

Холбогдох төрийн байгууллагуудаас нь энэ талаар тодруулахад тодорхой мэдээлэлтэй хүн олдсонгүй. Тухайлбал Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Тохижилтын хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн дарга нараас утсаар залгаж асуусан ч тодорхой мэдээлэл алга гэсэн хариуг өгөв. Ингээд тухайн газар дээр нь шууд очиж газар шорооны ажил хийж байгаа хүмүүсээс юу хийж байгаа талаар нь асуусан ч мэдээлэл өгөхгүй гэж гүрийв.

Иргэдийн зүгээс бурхан болоочдын шарил дээр шороо асгаж байгаа энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байна. Энд ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийсэн ч холбогдох төрийн байгууллагаас нь зөвшөөрөл авч, бурхан болоочдын ар гэрээс санал авсны дараа хийх ёстой. Зөвшөөрөл авсан бол энэ талаараа нээлттэй мэдээлэл өгөх ёстой юм.

Хууль зөрчөөгүй л бол юу хийж байгаа талаараа нуух хэрэг байгаа гэж үү?