Б.Нарангоо
Ерөнхий редактор
2024.04.17 11:43
135
Малын сэг зэмээс үүдэлтэй 999 ам метр талбай халдваргүйжүүлжээ
 
Хөх сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Чигэртэйн голыг ай савын БЦГ-ын Тугал нуур хэсгийн гол, нуур болон булаг шандын ойр орчмын хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж булж устгах ажлыг зохион байгууллаа.  Мөн малчдад хог хаягдал, малын сэг зэм байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгч ажилласан байна. 
Улсын хэмжээнд нийт 998 устгалын цэгийн 222.3 м2, нийтийн эзэмшлийн талбай 236.427 м2, 3.749 хашаа, хороо 399 м2, 171 худаг, уст цэгийн 26.6 м2, 158 агуулахын 65.9 м2, бэлчээрийн 150 м2 талбай, нийт 999.9 м2 талбайг тус тус халдваргүйтгэжээ.