Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.17 12:20
869
Ж.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэр овоолгоо 100 хувь өөрөө ашиглах ёстой

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаас "Ачит ихт" компанийн хүдрийн овоолгоны талаар тодрууллаа. Тэрээр "Ажлын хэсэг гарсан. Манай яамнаас энэ бол Оюутолгой, Рио тинтон газарт хамаарахгүй ч бүлэг ордод хамаарна. Бүлэг орд гэдэг утгаараа стратегийн орд мөн. Бүлэг ордын хэмжээнд нийт батлагдсан нөөцийн 17 талбайд хамаардаг. Байгаа овоолгуудыг Эрдэнэт үйлдвэр өөрөө зуун хувь ашиглах боломжтой. Энэ бичгийг би бараг дөрвөн удаа явуулж байна. Өмнө нь үүсмэл ордод тусгай зөвшөөрөл авдаг байсныг одоогийн ашиглаж байгаа дөрвөн компани аль нь ч аваагүй байсан. Эрдэнэт үйлдвэр зуун хувь өөрийн овоолгоо ашиглах ёстой. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн хувь 0,29 хувь,овоолго бүр 0,32 хувьтай байгаа. Овоолгууд дээр төр 100   хувь ашиглаж байгаа" гэлээ.