Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.17 12:48
808
“Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсрууллаа

НИТХ дахь “ХҮН” намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхээр бэлтгэлээ. Тодруулбал скүүтер, мопидын асуудал өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Үүнээс үүдэж бага насны хүүхэд  гэмтэж бэртэх, оршин суугчдын аюулгүй тайван байдал алдагдах болсон. Нийслэлээс үүн дээр зохицуулах журам гаргахгүй удаашралтай байгаагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хурал дахь ХҮН намын бүлгээс  журмын төсөл боловсрууллаа.  Төсөлд бүх оролцогч талуудаас санал асуулга авахаар бэлтгэж байна. Тухайлбал иргэдээс, цахилгаан дугуй , скүүтэр худалдаалдаг бизнесийн талуудыг мөн оролцуулна. Энэхүү журмын төслийн гол зорилго нь  хүүхдийн болоод иргэдийн аюулгүй байдлыг зохицуулахад чиглэгдсэн. Скүүтерийн хурд, хүчин чадлаас хамаарч ямар насны хүн унах нь зохицуулагдахаар байгаа гэлээ.