Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.17 13:25
924
Дэлхийн шилдэг бүжигчид Улаанбаатар хотод цуглана

“World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн тэмцээнийг анх удаа Монгол Улсад Улаанбаатар хотноо 2024 оны 4-р сарын 22-29-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. 

Монгол Улсад анх удаа зохиох энэхүү тэмцээнд ОХУ, Казакстан, АНУ, Солонгос, Монгол, Хятад, Филиппин зэрэг дэлхийд алдартай олон улсын шилдэг бүжигчид оролцох бөгөөд хаалтын “Гала” тоглолт 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

“Гала” тоглолтод Казакстан Улсын “Астана” театрын тэргүүн гоцлооч, дэлхийн шилдэг бүжигчин Бахтияар Адамжан, ОХУ-ын Русский балет театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Сиори Фукуда, ОХУ-ын “Красноярск” бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Александр Ляпин, Филиппин улсын “DPP Dance” театрын захирал Мариахао, Филиппин улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Анира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн дэлхийн хэмжээний одууд оролцоно.