Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2024.04.17 14:19
1888
Л.Энх-Амгалан: БЗС-аас зээл авсан 941 хүүхдийг Монголбанкны хар жагсаалтад оруулах хүсэлтээ өгсөн

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Бид Боловсролын зээлийн сангаас зээл авсан 941 хүүхдийг Монголбанкны хар жагсаалтад оруулах хүсэлтээ өгсөн. Энэ бол үл хөдлөх хөрөнгө тэрдундаа  байр барьцаалж өгдөг зээл. Одоо бол барьцаа хөрөнгүүд нь байгаа. Өнгөрсөн хугацаанд үе үеийн сайд нарын чөлөөлөлт  хийсэн нь хууль бус уу үгүй юу гэдэг нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож байгаа. Шалгагдаж дуустал тодорхой цаг хугацаа орно. Нийт 941 хүүхдийн асуудал яригдаж байгаа.

Сүүлдээ хамгийн  их чөлөөлөлтүүдийг, хамгийн их  дарга нарын хүүхдүүдийг боловсролын зээлийн сангаас чөлөөлсөн  сайдаар Л.Гантөмөр, Л.Энх-Амгалан нар гэж нэрлэгдэж байгаа.

Учир нь Л.Гантөмөр дөрвөн жил сайд хийсэн.Хамгийн удаан жил ажилласан сайд Л.Гантөмөр түүнээс хойшхи сайдууд  дандаа жил хүрэхгүй хугацаанд ажилласан.   Би гурван жил сайдаар  ажиллаж байна. Логикоор бодоход олон жил ажилласан нь их хүүхэд чөлөөлнө. Хамгийн гол асуулт нь Л.Гантөмөр, Л.Энх-Амгалан сайдын үед хийсэн чөлөөлөлтийн хэд нь хууль бус байсан юм бэ. Хууль бус чөлөөлөлт хийхэд авлига, албан тушаалын нөлөө хамаарал орсон байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага  тогтоох хэрэгтэй" гэлээ.