УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Чингис хааны баримал, алтан тамга ямар үнэтэй юм. Хэдэн төгрөгийн үнэт метал, хэдэн төгрөгийн алт гарсан юм. Мэдээлэл бол зөвхөн мэдээллийн чанартай л байна. ЗГ-ын дэргэдэх агентлагууд батлагдсан төсвөө илүү зарцуулсан бол ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээдэг. Тэгэхээр 900 сая төгрөг яагаад илүү зарцуулсан бэ" гэхэд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “ҮАБЗ-ийн 2022.022-р зөвлөмжийн дагуу Чингис хааны алтадсан хүрэл баримал, алтан тамгыг Соёлын яамтай хамтран бүтээлгэсэн.
Энэ хүрээнд өнгөрсөн онд 900 сая төгрөг давсан байна гэдэг нь тусгайачаа учраас 7 метр өндөртэй учраас хөшөөг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж авчирсан.
Тусгай үүргийн авчрах тээврийн зардал дээр төсвийн хэтрэлт байгаа. Баримал өөрөө төсвийн гурван жил буюу 2022, 2023, 2024 он дамжиж байгаа. Төсвийн өөрийх нь баримал бүтээлгэх зардлаас бол хэтрэхгүй байгаа. Гааль , тээвэрлэлт, НӨАТ-тай холбоотой 900 сая төгрөгийн зардал нэмэгдсэн” гэлээ.