Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.18 10:07
1740
Сайд С.Энхболдын хамаатнууд эмийн бизнесээр хөлжиж байна

С.Энхболдын хадам дүү Б.Бат-Орших нь "Монос фарм" ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Ц.Алтанцэцэгтэй хамтарч "Ай Эл Ампал Фарма" компанийг 2022 оны аравдугаар сараас эхлэн хамтран эзэмшиж байгаа юм байна.

Мөн Б.Бат-Орших нь "Мөнхийн тун" эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Сайханбаяртай хамтран "Нандин шидэт" компанийг эзэмшдэг.

Шинжээчийн зүгээс Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг "Мөнхийн тун" ХХК болон "Монос фарм" ХХК-тай хамаарал бүхий этгээд болохыг дүгнэж байна" гэв. Энэ мэтчлэн 8 эмийн үйлдвэр нэгдмэл ашиг сонирхолтой байгааг онцлов.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос тодруулахад “Би Мөнхийн Тун” компанитай холбоотой, хамааралтай гэдгээ сонсголоор л мэдлээ. Хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн” гэсэн юм.

Файзер вакциныг ковидын үед хүн амынхаа тооноос илтэд хэтрүүлэн авч, мөнгө завшсан байж болзошгүй гэдгийг ч зарим эх сурвалж мэдээлж байна.

Наанаа гэм хийгээгүй мэтээр асуудлыг хаацайлж байгаа хэдий ч Эрүүлд мэндийн дэд сайд С.Энхболд олон маапаантай асуудлыг зохицуулж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгон эм үйлдвэрлэл, эмийн худалдаанд өөрөө нэгдмэл ашиг сонирхолтой байгаа нь сонсголоор ил боллоо.