Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Live
2024.04.18 11:25
3756
Осол гаргасан жолооч нар эмэгтэй бөгөөд согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ
"Хайлааст" орчимд гарсан ноцтой зам тээврийн ослын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-н УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:  Өчигдөр /2024.04.17/ 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд нэг насанд хүрсэн иргэнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдсэн. Ослын улмаас 16 настай иргэн амь насаа алдсан. 
 
Осол гаргасан жолооч нар эмэгтэй хүмүүс байсан уу?
Тийм
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж хохирсон тоон мэдээллийг өгөөч?
Он гарсаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. 
Тухайн осол болсон газар гэрэлтүүлэг ямархуу байсан бэ?
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо "Хайлааст" орчимд явж байсан тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн. Хойноосоо уруудах чиглэлд зорчиж явсан тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн бөгөөд ослын шалтгаан нөхцлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно.
Хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл байна уу?
Осолд өртсөн хүүхдүүдийг ГССҮТ-рүү хүргэсэн. Эмнэлгийн тусламж эмчилгээг шуурхай хүргэн ажиллаж байгаа.