Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.18 14:20
909
“Шинэ Хархорум” хотын концепцыг боловсруулах сонгон шалгаруулалтад оролцохоор 54 улсаас хүсэлт ирүүлжээ

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны 6 дугаар хурал боллоо. Хурлаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын ажлын явц, хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ, хотын зам тээврийн төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлууд болон тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн байршилд инженер геологийн нарийвчилсан судалгаа 2024 оны 02 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нийт 1017 цооног өрөмдөж, хөрсний шинжилгээ хийх ажил өрнөж байгаа бөгөөд эцсийн тайланг зургаа дугаар сард хүлээн авна.

Мөн төлөвлөлтийн байршилд М1:2000 масштабтай байр зүйн зураг боловсруулах боловсруулах ажил 2024 оны 03 дугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн тайланг долоо дугаар сард эцэслэн хүлээн авахаар захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

"Шинэ Хархорум" хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийх тендер зарлагдсан. Мөн хоёрдугаар ээлжийн байр зүйн зураглал боловсруулах ажлын тендер зарлагдаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://tender.gov.mn/ үзнэ үү.

“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлсэн байна.

XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан “Хархорум” хотыг сэргээн байгуулах, хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хотын дүр төрхийг тодорхойлсон бүтээлүүдийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн хүлээн авна. Тул бүтээлүүдийн хоёрдугаар шатанд шатанд шалгарсан бүтээлүүдийг 2024 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 01-ний хооронд олон нийтэд нээлттэй байдлаар танилцуулж санал авна.

Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулан олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тодруулж олон нийтэд танилцуулна.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн өгсөн мэдээллийн шууд дамжуулалтыг үзэх: