ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ган зуданд тэсвэртэй, чинээлэг малчидтай, анхан шатны боловсруулалтаа хийдэг мал аж ахуйн салбарыг энэ хуулиар бий болгоно. ЗГ-аас хэрэгжүүлэх “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчин 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломж ийнхүү бүрдэж байна. Малчид энэ зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр ченжийн тогтолцоогоор явж ирсэн мал аж ахуйн салбар шинэчлэгдэж, нүүдэлчин өв соёлоо хамгаалах юм.