Содон хорооллын оршин суугчид газрын асуудлаар мэдээлэл хийлээ.
Оршин суугчдын төлөөлөл" Содон хорооллын 2845 өрхийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ихээр зөрчигддөг. Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй баруунаас зүүн тийш баригдаж буй өргөтгөлийн ажлаас болоод энэ асуудал тулгарсан.
Гэхдээ бид замын өргөтгөлийн ажлыг эсэргүүцээгүй, гэхдээ замын ажлаа хийхдээ Содон хорооллын эргэн тойронд баригдсан бүтээн байгуулалтуудыг эвдэж сүйтгэхгүйгээр үргэлжлүүлээч ээ гэж хүсэж байна.
Содон хороолол орж гардаг 3 хаалганы гарцтай, наад зах нь түргэний машин галын машин орох боломжгүй нөхцөлд хүрч байна. Наад зах нь өдөртөө 200-300 хүн орж гардаг автомашины зогсоол байхгүй болчихвол байрны үнэ ханш дагаад буурна. Бүх тохижилтынхоо үнийг ТЭСО корпорац нэмээд зарсан атал өнөөдөр ийм байдалд хүргээд байна" гэв.