Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 08:46
4212
“Гашуун сухайт” чиглэлийн замд зүтгүүр шатаж 45 настай эрэгтэй нас баржээ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.