Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.23 13:54
2213
Бие даан нэр дэвшигч 25 хүн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт өчигдрөөс мөрийн хөтөлбөрөө хүргүүлж эхэлсэн. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийг хүлээж аваад, дүгнэлт гаргах юм.

Өчигдрийн 21 цагийн байдлаар, бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бол өнөөдөр 11:00 цагийн байдлаар хоёр хүн мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Тус мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх аж.