Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.24 12:05
1021
О.Номинчимэг: Хангай зочид буудалд татвар төлдөггүй учраас яасан ч яах вэ гэсэн байдалтай явж иржээ

Хотын даргын орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудлын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр  "Улаанбаатар хот нүдэнд үзэмжгүй хот болсон. Бид алдаагаа засахаар үе шаттай ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Хангай зочид буудлын барилга. Хангай зочид буудал эзэнтэй болоод 30 жил болсон. Даанч эзэнгүй юм шиг 30 жил болж явжээ. Нэгдүгээрт татварын асуудал, хоёрдугаарт орчиндоо гэмт хэрэг зөрчлийн үүр болж байна. Ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх  ёстой. Гэвч энэ хэрээр татвараа төлдөг , хариуцлагаа үүрдэг мөн энэ нь бусдад аюултай орчин үүсгэдэггүй байх хэрэгтэй. Балгас болсон барилга 2011 оноос хойш бүртгэл нь хоёр салаад Б.Жаргалсайхан бүртгэлээ салгаснаар доод давхруудад худалдаа эрхлэгч, “Номин”- той хамтарч гуанз ажиллуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа,  татварын системд бүртгэлтэй ч татвараа төлдөггүй, хуримтлагдсан өртэй.  16 давхар  хүртэлх давхрууд нь үл хөдлөх хөрөнгөөрөө бүртгүүлчихээд татварын системд бүртгэлгүй татвар төлөлгүй явж иржээ. Хүн хувийн өмчтэй бол татвараа төлдөг байх ёстой. Татвараа төлөхгүй учраас хүн яасан ч яах вэ гэсэн байдалтай явж иржээ. Хувийн өмч болчихоод 30 жил балгас болоод байгаа нь эмгэнэл. Одоо шаардлагаа тавьж , эцэслэх гэж байна. Эд хөрөнгө гэж харж байгаа бол татвараа тавъя стандартаа шаардая. 

Стрийт фүүд албан ёсоор хориглосон зүйл байхгүй. Хоёр долоо хоногийн хугацаанд стандарт хангуулах аян өрнөсөн. Үүнтэй холбоотой буруу зөрүү ойлголт гарсан байхыг үгүйсгэхгүй" гэлээ.