Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.04.24 18:01
3749
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, маргааш буюу Пүрэв гарагт нээлтийн арга хэмжээ болох болсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай театрын удирдлагатай өнөөдөр уулзлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ. Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгаад баяртай байна.

Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.

Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байгаад баяртай байна.

Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.  Тус театр ийнхүү дахин хөшгөө нээхдээ залуучуудад зориулсан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла”уянгын драмын жүжгээр хөшгөө нээж, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжгийг үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар театрын захирал, МУГЖ Н.Ариунболд хэллээ.