Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.25 08:52
537
МҮЭХ-ноос эмийн сонсголын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр Нийслэлд өрнөх зарим үйл явдлын тойм

  • 09.00-12.30 цагт: “Новотел” зочид буудалд “Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцуулна.
  • 09.00 цагт: “Блью скай” зочид буудалд "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!" уриан дор Монголын авто замчид хуран чуулна.
  • 10.00-15.00 цагт: “Миллениум плаза”-д Тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын чуулган болно.
  • 11.00 цагт: Хүний эрхийн үндэсний комисс хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
  • 11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Босоо хөх Монгол" ТББ Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хуулийг чангатгах шаардлагатай талаар мэдээлэл хийнэ.
  • 12.00 цагт: Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн салбарын зөрчил, эмийн үнийн сонсголын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 14.00 цагт: Хүүхэд залуучуудын театрыг нээнэ. Нээлтийн үеэр “Хайрыг хайрла” жүжиг тоглоно.
  •  09-18 цагийн хооронд Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран зохион байгуулж байгаа “МОНГОЛ УЛС-АРДЧИЛЛЫН БАЯН БҮРД” сэдэвт олон улсын бага хурал Шангри Ла зочид буудалд 09-18 цагийн хооронд болно. Олон Улсын Ардчилсан Холбооны гишүүн улс төрийн намуудын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү бага хурлаар Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, хэтийн төлвийн талаар хэлэлцэх юм. Эрхэм сэтгүүлчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.