Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.25 09:10
2262
77 бие даан нэр дэвшигч аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.

Үндэсний аудитын газар 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.