Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.25 10:59
1276
11 настай хүүхэд угаартаж нас барсан бол 40 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байна

2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 25 минутад Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 настай эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ. Одоогийн байдлаар тухайн эмэгтэйн эмчилгээ үргэлжилж байна.