Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.25 11:16
1103
Өнгөрсөн онтой харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
 
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.
 
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв