Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ
2024.04.25 11:47
1574
Эмэгтэйчүүдийн квотыг 2028 онд 40 хувь болгож нэмэгдүүлнэ

Алтай дамнасан бүс нутгийн улс орнуудын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт чуулган болж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас зарим зүйлийн талаар тодрууллаа. 

Г.Занданшатар: НҮБ-ийн 8 дахь ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга, манлайлал  дор хүн төрөлхтний зорилтыг тодорхойлсон. Үүнийг 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн зорилт гэж тодорхойлсон. Дэлхийн бүх улс орны удирдагчид хүлээн зөвшөөрч, тогтвортой хөгжлийн зорилтоо парламентаараа баталсан. Гэвч хэрэгжилт удаашралтай сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. 

Өмнөх Алтай дамнасан тогтвортой байдлын хэлэлцүүлэг олон улсын чуулга уулзалт бол тогтвортой хөгжлийн зорилтын жиндэр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал сэдвээр болсон. Үүний дараа их хурлаас сонгуулийн хуулиа баталсан. Сонгуулийн хуульдаа нэгдүгээрт эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож өсгөсөн. 2028 онд 40 хувь болгож нэмэгдүүлэхээр хуульчилсан. Эмэгтэйчүүдийг пропорциональ тогтолцоонд оруулж эрэгтэй эмэгтэйгээр нэг нэгээр жагсаж байхаар хуульчилсан нь дэлхийд байхгүй дэвшил болсон гэж үзэж байгаа. 

Шууд дамжуулалт: