Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төрийн нам
2024.04.25 12:05
1723
Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт хурал албан ёсоор эхэллээ

Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурлаар IDU олон улсын хурлын талаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэх юм.
 
Олон улсын бага хурлын хүндэт зочдоор Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм мөн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын ЭСЯ-ын төлөөлөл оролцож байна.
 
Зохион байгуулагч Ардчилсан намын зүгээс намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Ардчилсан намын даргын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх, элчин сайд асан Ц.Сүхбаатар, Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл, нийтлэлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагч Б.Батбаяр нар оролцож байгаа юм.
 
Олон Улсын Ардчилсан Холбоо нь 69 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм.
 
Шууд дамжуулалт: