Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.25 12:24
3215
С.Эрдэнэбат: Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж ЭМД-ийн сангаас 800 сая төгрөг авсан асуудал гарсан

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд, Эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл, Зарим эмнэлгийн удирдлагуудтай холбоотой мэдээлэл, Өргөө амаржих газрын удирдлага, ажилчдын санал, байр суурь гэсэн сэдвээр МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгч: Энэ сарын сүүлээр эрүүл мэндийн даатгалын иж бүрэн тайланг олон нийтэд ил гаргаж тавина. Ганцхан их хуралд тавихгүй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөл олон нийтэд ил мэдээллэнэ. Зарим мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч нээлттэй хийх саналаа өгсөн байгаа. Одоогоор хариу нь ирээгүй байгаа. 

Харин өнөөдөр тусгайлан илэрсэн анхаарахгүй байж болохгүй зүйлсийн талаар мэдээлэл өгье. Сүүлийн 2 жилийн хугацаанд иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх тал дээр дорвитой шийдлүүд гарсан.

Тухайлбал, эрүүл мэндийн даатгалаас зарим мэс заслыг 25 хувийг тухайн хүн өөрөө гаргадаг байсан бол 100 хувь даадаг болсон. Харин гадаадад эмчлэгдэх боломжгүй бол хүүхдийн 50 хувь, насанд хүрсэн хүний 20 хувийг төр даах асуудал яригдсан.  Зарим эмнэлгийн хувьд ачаалал их. Гүйцэтгэлийн санхүүжилт мөнгөний санхүүжилт тал руугаа явчих гээд байгаа асуудал байна. Тиймээс түүхэндээ анх удаа бүх эмнэлгүүдээр явж, иргэдээс санал хүсэлт авсан. Ганцхан жишээ ярихад, Эрүүл мэндийн даатгалын сангаас хуурамч өвчтөний түүх үйлдэж мөнгө идэх асуудал гарч байна. 

Жишээ нь: Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үнэ 110 сая төгрөг байдаг. 25 хувийг иргэн өөрөө төлдөг байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төр даадаг болсон. Гэвч үүний дараа 6 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэх нэрэн дор хуурамч өвчтөний түүх бичүүлээд, давхардуулан нэхэмжилж 800 орчим сая төгрөгийг эрүүл мэндийн сангаас авсан байсан. 

Шууд дамжуулалт: