Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.29 08:59
240
Элон Маск Хятадад гэнэтийн айлчлал хийжээ

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Хятадын Ерөнхий сайд Ли Цянтай бүрэн автомат жолоочгүй машиныг тус улсад нэвтрүүлэх асуудлаар уулзсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрээр ням гарагт Бээжинд гэнэтийн айлчлал хийсэн бөгөөд автомат жолоодлоготой буюу жолоочгүй автомашины программ хангамжийг бүрэн нэвтрүүлэх, үүнтэй холбоотой мэдээллийг гадагшаа дамжуулах зөвшөөрлийн талаар ярилцахаар Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзах аж.

Хятадын төрийн хэвлэлүүд түүнийг тус улсын ерөнхий сайд Ли Цянтай хэлэлцээ хийсэн тухай мэдээлсэн бөгөөд энэ үеэр Ли Маскд Теслагийн Хятад дахь хөгжлийг АНУ-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны амжилттай жишээ гэж үздэг тухайгаа илэрхийлжээ.

Одоогоор жолоочгүй машиныг АНУ зэрэг дэлхийн цөөхөн улс хүлээн зөвшөөрсөн байдаг бол Хятад зэрэг ихэнх улсууд жолоочгүй машины системийг одоогийн байдлаар хангалттай боловсронгүй болоогүй тул нэвтрүүлэхэд эрсдэлтэй гэж үздэг байна.

2021 оноос хойш Тесла Шанхай болон Хятадаас цуглуулсан бүх мэдээллийг хадгалж, Хятадын хуулийн зохицуулалтаар  АНУ руу мэдээллээ дамжуулж чадахгүй байгаа аж.

Тесла зах зээлд гарснаасаа хойш Хятадад 1.7 сая гаруй автомашин борлуулжээ. Теслагийн Шанхай дах үйлдвэр хамгийн том нь юм.

Эх сурвалж: Guardian