Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.29 10:04
528
Сөүл шинэ төрсөн хүүхэдтэй гэрлэсэн хосуудад орон сууцны дэмжлэг үзүүлнэ

2025 оноос эхлэн өөрсдийн эзэмшлийн байргүй гэрлэсэн хосууд хүүхэдтэй болоход төрөөс дэмжлэг олгохоор болжээ.

Сөүл хотын захиргаа 2025 оноос эхлэн өөрийн эзэмшлийн орон сууцгүй, нярай хүүхэдтэй хосуудад орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээ зарлалаа. Энэ нь хотын орон сууцны өндөр өртгөөс үүдэн эцэг эх болохоо хойшлуулах болсон хосуудын хандлагыг бууруулж, Сөүлд үргэлжлүүлэн амьдрах боломжоор хангах зорилготой аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд хотын захиргаа дээд тал нь хоёр жилийн хугацаанд шинэ төрсөн хүүхэдтэй гэр бүлд сар бүр 300,000 воны (780.000 төг) дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь хосууд шинээр төрсөн нэг хүүхэд тутамд дээд тал нь 7.2 сая вон төрөөс авах боломжтой гэсэн үг юм.

Эцэг эхийн аль нэг нь болон тэдний хүүхэд солонгос иргэншилтэй бол олон соёлт гэр бүлүүд тэтгэмж авах эрхтэй.

Гадаадын иргэнтэй гэр бүл болсон олон соёл гэр бүлийн хувьд эцэг эхийн аль нэг нь болон хүүхэд солонгос иргэншилтэй бол уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хэдийгээр татаас авах хүсэлтэй хосуудад орлогын тодорхой стандарт байхгүй ч тэд Сөүл хотод амьдрах ёстой бөгөөд сарын 2.68 сая вон буюу түүнээс бага түрээстэй байранд амьдрах ёстой байна.

Хөтөлбөрт сонгогдон төрөөс тэтгэмж авч байх хугацаандаа өөрийн эзэмшлийн орон сууцтай болох эсвэл Сөүлээс өөр хотод нүүвэл тэтгэмж үргэлжлүүлэн авах боломжгүй болох аж.

“Ирэх жилээс хүүхэдтэй болж орон сууцны дэмжлэг авах боломжтой тул орон сууцны зардлаас болж хүүхэдтэй болохдоо эргэлзэж байсан хосуудад энэ хөтөлбөр бодит тусламж болно гэж найдаж буйгаа төрөлт бага байгааг даван туулахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж хотын захиргаа мэдэгджээ.

Сөүл хотын нийт төрөлтийн түвшин 2023 онд 0.55 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн Солонгосын бүх муж, хотуудын дунд хамгийн бага үзүүлэлт болжээ. Сөүл хотод 2023 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 394,000 байж өмнөх онтой харьцуулахад 7,6 хувиар буюу 32,000 нярайгаар буурсан байна.

Эх сурвалж: KoreaHerald