Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.29 11:05
1276
ЦЕГ: Хүүхдийн эрх зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгууль оногдууллаа
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-оос 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 195, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 130, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, бусад 9 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 60.209 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.156 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
 
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2587, Танхайрах 156, Хүний биед халдах 359, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.604, бусад 3.153 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.