m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.10 08:17
496
Унтлагын өрөөнд толь байх хамгийн муу

Унтлагын өрөө хамгийн үнэтэй орчин

Толь гэдэг сайн, муу нөлөөг зэрэг үзүүлдэг өвөрмөц зүйл. Унтлагын өрөөнд байгаа толь маш муу нөлөөтэйг онцгой анхаарах хэрэгтэй хэмээн Фэнг Шү үздэг байна. Гэр бүлийн сайхан харилцаанд толь ямагт гурав дахь этгээдийг авчирч байдаг. Эцсийн дүнд унтлагын өрөөн дэх толины “ачаар” хайртай хосууд салж, сексийн амьдралд үл ойлголцол, бүтэлгүйтэл бий болдог байна.Хэрэв унтлагын өрөөнд тольтой байхаас өөр аргагүйд хүрвэл унтахдаа ямар нэг юмаар заавал бүтээж бай. Таазан дээр толь байрлуулах тухай санахын ч хэрэггүй. Мөн ор луу чанх харсан толиноос татгалзах хэрэгтэй. Фэнг Шү судлаачид гэр бүл салалт, аз жаргалгүй амьдралыг орон дээр ойсон толины муу нөлөөтэй холбож үздэг байна. Унтлагын өрөө тав тухтай амрах, ганцаараа тайван байх хамгийн үнэтэй орчин юм. Тиймээс унтахдаа, эсвэл сэтгэл санаа тайван бус үед толийг холдуулж, нүднээс далд байлгахыг хичээ.