Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.29 12:38
3240
Б.Цэгмид: Талийгаач Г.Батбаярын гэрээслэл хоёр хоногийн дараа гарч ирсэн учраас бид хардаж байна

Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч агсан Г.Батбаярын амиа алдсан хэрэгт холбогдуулан талаар мэдээлэл хийлээ. 

Иргэн Б.Цэгмид "Талийгаач Монгол оронд Монгол хүн болж төрснийхөө гавьяаг гаргасан хүн гэж хэлмээр байна. Энэ хүн нас барахаасаа өмнө маш их дарамтад орсон, бидэнтэй ирээд жаргал зовлонгоо хуваалцаж байсан.

Талийгаачийг олдсон орой нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 23:00 цагт цугларсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран тэмцэгч нар нь байсан. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон, буудсан гэж хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн. Тухайн үед гэрээслэл нь олдоогүй, гэтэл хоёр хоногийн дараа гэрээслэл нь гарч ирсэн учраас бид хардаж байна. 

Ер нь бол талийгаачийн хийж бүтээж байсан зүйлүүд асар их байгаа. Дорнод аймагт 500 мянган га талбайг Хятадуудад өгч байсан асуудлыг зогсоож байсан, Мөн Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын балгаар Дубайн гэрээг цуцлуулах ажилд гар бие оролцож байсан" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: